ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

“Булган аймгийн аялал жуулчлалын холбоо” ТББ нь 2014 оны 05 –р сарын 05 байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш гишүүн байгууллага, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус холбоо нь дүрмийн дагуу 13 удирдах зөвлөлийн гишүүдтэй, түүнээс сонгогдсон УЗ дарга бөгөөд тэргүүнийг сонгодог. Одоо тэргүүнээр УИХ гишүүн Ж.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Б.Батгэрэл, Г.Чимгээ нар ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА: Булган нутгийн аялал жуулчлалын хөгжлийн чиглүүлэгч байж, Монгол улсын аялал жуулчлалын салбарт манлайлагч байгууллага болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО: Анхдагчдын өлгий Булган нутгийн эрт эдүүгээн түүх соёл, үзэсгэлэнт байгаль, нутгийн өвөрмөц бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол улс болон дэлхий нийтэд сурталчилан таниулах, Булган аймгийн аялал жуулчлалын байгууллагуудыг нэгтгэн, төрийн бодлоготой уялдуулан мэргэжлийн удирдлагаар хангах, гишүүн байгууллагуудынхаа язгуур эрх ашгийг хамгаалан, Булган аймгийн хөгжилд манлайлан оролцох.

ЗОРИЛГО, ЗОРИЛТ:

БОДЛОГО СТРАТЕГИ:

1.Гишүүдийн оролцоог хангах

2.Эко технологийг нэвтрүүлэх

3.Маркетингийн нэгдсэн бодлого барих

4.Аялал жуулчлалын брэнд хөгжүүлэх

5.Байгаль түүх соёлыг алдаршуулах