ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ
БАЙГУУЛЛАГЫН СУДАЛГАА BTA1
БАЙГУУЛЛАГЫН СУДАЛГАА BTA2

ТОП 9 ЗОРИХ ГАЗАР

ЦАГААН ГОЛЫН РАШААН

Цагаан голын рашаан нь Булган аймгийн Баян-Агт сумын нутагт ХӨ: 49.169507, ЗУ:102.348347 солбицолд оршдог. Улаанбаатар хотоос 510 км, Дархан хотоос 360 км, Эрдэнэт хотоос 180 км, Булган хотоос 130 км, үүний 60 км нь шороон авто замаар явж хүрдэг. Баян-Агт сумын төвөөс 50 км зайтай. Энэхүү рашаан нь ойт хээрийн бүсэд Хануйн голын хавцалд оршино. Цагаан голын рашаан нь Хануйн голын жижиг цутгал Үнэгт-Цагаан голын ойролцоо байрладаг тул ингэж нэрлэсэн байна. Цагаан голын рашааныг эртний сурвалжид “Эмгэн булгийн рашаан” хэмээн нэрлэдэг байжээ. Одоо шинжлэх ухаан, газарзүйн судалгаанд Цагаан голын рашаан гэж нэрлэдэг. Тус рашааныг эрт үеэс /Өндөр гэгээн Г.Занабазарын/ өргөн ашиглаж ирсэн байдаг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин эмгэгт ууж, зүрх судас, хоолойны өвчин, чийрэгжилтийн зорилгоор рашаанд орж хэрэглэдэг дэгтэй юм. Энэ рашааныг 1960 онд О.Намнандорж тэргүүтэй судлаачид (Монгол орны рашаанууд. УБ. 1967) геологи газар зүйн үүднээс 1992 онд Геологийн төв лабораторийн судлаачид иж бүрэн судалж байжээ. Рашаанд сүүлийн жилүүдэд дотоодын амрагч, аялагчид ихээр ирэх болж, ах дүү, гэр бүлээрээ үйлчлүүлдэг байна. Дотоодын амрагчдын урсгалыг дагаад олон амралтын газрууд нээгдэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ орчимд Хануй голоор завиар явах, загасчлах боломжтой. Мөн тухайн орчинд хадны зураг эртний цэргийн бэхлэлтийн үлдэгдэл, ламын даяанчлан сууж байсан эд өлгийн зүйлс хадгалагдсан /Намдагийн агуй/ агуй зэрэг амрагч жуулчдын сонирхлыг татдаг газрууд бий. Цагаан голын рашааныг түшиглэн арван нэгэн иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулж, жилдээ /6-8-р сард/ нийт 28350 орчим ор хоног борлуулж байна. Амрагч, аялагчид ихэвчлэн 5-7 хоногийн хугацаанд амралтын газруудаар үйлчлүүлдэг. Мөн гадаадын жуулчид өдрийн аялал хийх, дайран өнгөрөх хандлага нэмэгдэж байна. Рашааны ойролцоо амьдардаг малчид, нутгийн иргэд хүнсний бүтээгдэхүүн борлуулах, нутгийн бүтээгдэхүүн худалдаалах зэргээр тодорхой үйлчилгээ үзүүлдэг.

ХАНУЙН РАШААН

Хануйн рашаан нь Булган аймгийн Баян-Агт сумын нутагт ХӨ: 48.950444, ЗУ:102.130641солбицолд оршдог. Улаанбаатар хотоос 510 км, Дархан хотоос 360 км, Эрдэнэт хотоос 180 км, үүний 60 км нь шороон авто замаар явж хүрдэг. Булган хотоос 130 км, Баян-Агт сумын төвөөс 12 км тус тус зайтай. Энэхүү рашаан нь ойт хээрийн бүсээс хээрийн бүсэд шилжих заагт Хануйн голын хавцалд байрлана. Энд маш олон төрлийн рашаан байх ба хүний биеийн бүх эрхтэнд сайн нөлөө үзүүлдэг хэмээдэг юм. Рашаанаас баруун зүгт 10 км-т Шаргын нуур байх ба галт уулын болон тектоникийн нөлөөгөөр бий болсон хужирлаг нуур юм. Энд жижиг хануур хорхой ихтэй тул рашаанчид амрагчид хорхойд хазуулах нь захын мэдрэлд сайн нөлөөтэй хэмээн нуурын усанд ордог заншилтай болжээ.85 Хануйн рашааныг эртнээс ашиглаж ирсэн түүхтэй. 1992 онд Геологийн төв лаборторийн төлөвлөгөөт судалгаанд хамрагдаж иж бүрэн судлагдсан юм. Рашааны орчимд сүүлийн жилүүдэд дотоодын амрагч, аялагчид ихээр ирэх болжээ. Хануйн рашаанаас өмнө зүгт, голын урд эргийн ойролцоо Халтар голын хөвөөнд уран дүрслэл бүхий хэд хэдэн буган чулуун хөшөө бий. Мөн рашаанаас баруун урагш 20 км-т Уйгарын үеийн /Нутгийн ардууд Илжгэн чихт хааны балгас гэнэ/ Шивээт улааны цогцолбор гэх тахилын байгууламж байдаг. Энэ цогцолборыг Казахстаны дэмжлэг, тусламжаар Археологийн хүрээлэнгийн экспедиц хэд хэдэн удаагийн малтлага хийгээд байгаа ба малтлага бүрэн хийгдсэний дараа тус хөшөө дурсгалыг музей болгон аялал жуулчлалын нэгэн бүс болгох86 асуудал яригдаж байна. Рашаан болон Шаргын нуурын орчимд булш хиргисүүр, хадны зураг зэрэг түүх соёлын дурсгал ихээхэн байдаг нь цаашид жуулчдыг татах нөөц ихтэй нутаг гэдгийг илтгэнэ. Хануйн рашааныг түшиглэн 16 иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулж, жилдээ /6- 8-р сард/ нийт 36000 орчим ор хоног борлуулж байна. Амрагч, аялагчид ихэвчлэн 5-7 хоногийн хугацаантай ирдэг. Нутгийн иргэд хүнсний бүтээгдэхүүн, худалдаалах үйлчилгээ үзүүлдэг.

ИХ БУЛГИЙН РАШААН

Их булгийн рашаан нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ХӨ: 49.287564, ЗУ: 102.964829 солбицолд оршдог. Тус рашаан нь Улаанбаатар хотоос 550 км, Дархан хотоос 340 км, Эрдэнэт хотоос 160 км, Булган хотоос 110 км, Хутаг-Өндөр сумын төвөөс 30 км тус тус зайтай. Хойд чиглэл /Булган-Мөрөн/-ийн хатуу хучилттай зам дагуу ойт хээрийн бүсэд уулсын хавчиг аманд Их төлбөрийн голын сав газар байрлана. Их төлбөрийн гол нь хойд зүгт 20 км урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Рашаанаас өмнө зүгт хатуу хучилттай замын баруун талд Уран, Тулга, Тогоо, Жалавч гэдэг дөрвөн галт уул /сөнөсөн галт уул/ оршдог ба байгалийн дурсгалт газрын ангилалаар УТХГН-хамаардаг. Уран тогоо уулыг аяллын маршрутад түгээмэл ашигладаг. Их булгийн рашааны орчимд сүүлийн жилүүдэд Монголчуудын дунд түгээмэл бий болоод байгаа таргалалт, чихрийн өвчлөлийг анагаахаар тус газарт ирж рашаан уух, амарч сувилуулах хүний тоо өсөж байна. Иймд энд амралтын газрууд олноор нээгдэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эндээс 20 км-т, Сэлэнгэ мөрөн дээгүүр тавьсан гүүрийн дэргэд Гранд мед эмнэлгийн харьяа Баатарван сувилал 4 улирлын туршид үйл ажиллагаа явуулж байна.  Энэ орчинд завиар явах, загасчлах боломжтой. Их булгийн рашааныг түшиглэн 8 иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулж, жилдээ /6-8-р сард/ нийт 21600 орчим ор хоног борлуулж байна. Амрагч, аялагчид ихэвчлэн 5-7 хоногийн хугацаанд амралтын газруудаар үйлчлүүлдэг. Мөн зам дагуу байрлах газар учир дайран өнгөрч байгаа аялагч жуулчид түр буудаллан рашааныг болон рашаан орчмыг үзэж сонирхдог.

ХУНТЫН РАШААН

Хунтын рашаан нь Булган аймгийн Сайхан сумын нутагт ХӨ:48.467352, ЗУ:102.566720 солбицолд оршдог. Улаанбаатар хотоос 395 км, Дархан хотоос 366 км, Эрдэнэт хотоос 186 км, Булган хотоос 136 км, Сайхан сумын төвөөс 25 км тус тус зайтай, үүний 85 км нь шороон авто замаар явж хүрдэг. Хээрийн бүсэд аара толгод, жижиг уулсын дунд, Орхон голын хөвөөнд байх жижиг нуур бүхий намгархаг газар оршдог. Нутгийнхан Рашаан болон Хунт нуур гэсэн 2 нуурын нэрээр уг газрыг нэрлэдэг. Олон нийтэд Хунтын рашаан гэж нэрлэж заншсан байна. Энд эмчилгээний хар шаврын ордтой ба амрагч, аялагчид харшлын зэрэг өвчинд тустай хэмээн биедээ түрхдэг байна. Хунт нуурын дундах жижиг аралд усны шувуудын идэш тэжээлээр баялаг тул харьцангуй олон хун шувуу өндөглөн зусдаг. Рашаанаас өмнө зүгт 10 км-т Байширын бүрд хэмээх газар олон тооны буган чулуу, дөрвөлжин булш байдаг. Рашаанаас хойд зүгт 10 км-т Угалз хайрхан хэмээн нутгийн шүтээн уул байдаг. Энэ уулыг алдарт бөхчүүдийн шүтээн уул гэж нутгийнхан хүндэлж шүтдэг юм. Сүүлийн жилүүдэд бөхчүүд тамирчид Угалз хайрханд ирж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болжээ. Сүүлийн жилүүдэд дотоодын амрагчдын урсгалыг дагаад амралтын газрууд нээгдэн үйл ажиллагаа явуулж байна. Хунтын рашааныг түшиглэн 6 иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулж, жилдээ /6-8-р сард/ нийт 8100 ор хоног борлуулж байна. Рашааны ойролцоо амьдардаг нутгийн бүтээгдэхүүн хүнсний худалдаалдаг.

ХУЛЬЖИЙН РАШААН

Хульжийн рашаан нь Булган аймгийн Могод сумын нутагт ХӨ: 48.267972, ЗУ:102.971483 солбицолд оршдог. Улаанбаатар хотоос 300 км, Дархан хотоос 370 км, Эрдэнэт хотоос 184 км, Булган хотоос 130 км, Могод сумын төвөөс 1 км тус тус зайтай, үүний 55 км нь шороон авто замаар явж хүрдэг. Могод сумын төвийн баруун урд захад, Номгон хэмээх газар хөдлөлийн голомт бүхий уулын хормойд оршдог халуун рашаан юм.90 Рашаанаас баруун зүгт 20 км-т боржин чулуун тогтоц бүхий өвөрмөц хэлбэртэй хад, цохионуудыг /Ёл хад, Ээж хад гэх мэт/ нутгийн иргэд хүндэтгэн дээдэлдэг. Хульжийн рашааныг түшиглэн 3 иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулж, жилдээ /6-8-р сард/ нийт 6750 орчим ор хоног борлуулж байна. Амрагч, аялагчид ихэвчлэн 5-7 хоногийн хугацаанд үйлчлүүлдэг байна. Рашааны ойролцоо амьдардаг малчид, нутгийн иргэд хүнсний бүтээгдэхүүн борлуулах, зэргээр тодорхой үйлчилгээ үзүүлдэг.

ЭГ-СЭЛЭНГЭ

Эг, Сэлэнгэ голуудын бэлчир нь Булган аймгийн Бугат сумын нутагт ХӨ:49,385965 ЗУ:103,628034 солбицолд оршдог. Улаанбаатар хотоос 430 км, Дархан хотоос 250 км, Эрдэнэт хотоос 70 км, Булган хотоос 80 км, Бугат сумын төвөөс 50 км тус тус зайтай, үүний 70 км нь шороон авто замаар явж хүрдэг. Эг-Сэлэнгэ голуудын бэлчир орчимд байгалийн болон ан амьтны гэрэл зураг авах, спорт загасчлал хийхэд тохиромжтой, бөгөөд ойт хээрийн бүсэд байгалийн үзэсгэлэнтэй, өвөрмөц тогтоц, голын нуга, шугуй, эгц давчуу уулсаар хүрээлэгдсэн байдаг. Эг-Сэлэнгийн бэлчир хүрэх замд болон түүний орчинд орон нутгийн хамгаалалтад авсан, нутгийн шүтээн болсон Бичигт хад, Цагаан өвгөн, Саадаг өлгүүр зэрэг соёл уламжлалын болон байгалийн өвөрмөц тогтоцууд бий. Эрдэнэт хотоос ойрхон тул өдрийн амрагч, аялагч, засагчлах сонирхолтой хүмүүсийн ихээр зорьдог газар юм. Мөн Эгийн голын УЦС-н төсөл энд хэрэгжиж байгаа бөгөөд бүтээн байгуулалт /хиймэл нуур/, байгалийн тогтоцын хослол бүхий аялал жуулчлал хөгжих нөөц боломж өндөр нутаг дэвсгэр юм. Одоогоор 6 ангийн отог, амралтын газар тогтвортой бус үйл ажиллагаа явуулж байна. Аялагч жуулчид ихэвчлэн 1-2 хоногийн хугацаагаар өөрийн майхан болон авто машинтай ирдэг.

ЭГ-ТАРВАГАТАЙ

Эг-Тарвагатай голуудын бэлчир нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт ХӨ:49,710831 ЗУ:103,101604 солбицолд оршдог. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ-н хамгаалалтын бүсийн дэглэмд байдаг байгалийн үзэсгэлэнтэй, онцгой тогтоц бүхий нутаг дэвсгэр юм. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ нь Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутгийг дамнан оршдог. Зэд, Хантай, Бүтээлийн нурууд, тэдгээрийн салбар уулсын 611300 га нутаг дэвсгэрийг УИХн 2011 оны 05 дугаар сарын 05 –ны өдрийн 18 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, БОАЖ-ын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А416 дугаар тушаалаар ДЦГ-ын хамгаалалтын захиргааг байгуулсан. 80 Эг Тарвагатай голуудын бэлчир нь Улаанбаатар хотоос 640 км, Дархан хотоос 450 км, Эрдэнэт хотоос 280 км, Булган хотоос 220 км, Тэшиг сумын төвөөс 45 км тус тус зайтай, үүний 78 км нь шороон авто замаар явж хүрдэг. Эг,Тарвагатай голуудын бэлчир орчимд байгалийн болон ан амьтны гэрэл зураг авах, спорт загасчлал хийхэд тохиромжтой ба ой тайгаар хүрээлэгдсэн байдаг. Мөн эндээс 35 км-т Тэшиг сумын төвийн ойролцоо байх Харгал нуурт усны шувуу ажиглах боломжтой.

ӨРМИЙН ГОЛ

Өрмийн гол, Орхон голын бэлчир нь Булган аймгийн Сайхан сумын нутагт ХӨ:48,634967 ЗУ:103,045758 солбицолд оршдог. Улаанбаатар хотоос 475 км, Дархан хотоос 325 км, Эрдэнэт хотоос 148 км, Булган хотоос 92 км, Сайхан сумын төвөөс 45 км тус тус зайтай, үүний 38 км нь шороон авто замаар явж хүрдэг. Өрмийн гол нь өндөр хавцлын дундуур 20 км орчим урсан Орхон голд цутгадаг жижиг гол юм. Энэхүү цутгалан, бэлчир нь эгц давчуу уулс, голын хавцлаар хүрээлэгдсэн, байгалийн болон ан амьтны гэрэл зураг авах, завиар аялах, спорт загасчлал хийхэд тохиромжтой. Өрмийн гол, Орхон голын бэлчирт одоогоор 1 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Ихэвчлэн аялагч жуулчид 1-2 хоногийн хугацаагаар өөрийн майхан болон авто машинтай ирдэг.

ЭЛСЭН ТАСАРХАЙ

Элсэн тасархай /Хөгнө тарна БЦГ/ нь Булган аймгийн Рашаант сумын нутагт ХӨ:47.333741, ЗУ:103.689440 солбицолд оршдог. Улаанбаатар хотоос 280 км, Дархан хотоос 463 км, Эрдэнэт хотоос 280 км, Булган хотоос 230 км, Рашаан сумын төвөөс 20 км тус тус зайтай. Улаанбаатар хотоос шууд хатуу хучилттай авто замаар холбогдсон. Баруун чиглэл /Улаанбаатар-Арвай хээр/-ийн хатуу хучилттай замын дагуу, тал хээрийн бүсэд нам өндөртэй уулсын уужуу хөндийд оршдог нутаг дэвсгэр юм. Элсэн тасархай буюу Хөгнө тарна БЦГ нь бүхэлдээ байгалийн өвөрмөц тогтоцтой газар бөгөөд хээрийн бүс рүү түрж орсон говийн хэв шинж бүхий элсэн манхан, намаг, боржин чулуун тогтоцтой онцгой газар юм. Амьтан, ургамлын хувьд ч хээрийн, говийн ургамал, ууландаа ой тайгын зарим ургамал холилдон ургасан нь сонирхолтой хэв шинжийг бүрдүүлжээ. Энд Эрдэнэ хамбын хийд, Өвгөн хийд, Залуу хийд зэрэг 16-17-р зуунд хамаарах түүх, шашин соёлын дурсгал бий. Мөн нуур намгархаг хэсэгт нь усны төрөл бүрийн шувууд элбэг байдаг. Хөгнө Тарна БЦГ нь баруун бүсийн болон Орхоны хөндий зэрэг жуулчны томоохон зорих газрын зам дагуу байрладаг тул хангай бүс төдийгүй Монгол улсын хамгийн их жуулчдын саатан тухалдаг, амарч аялдаг газар юм. 1990-ээд оноос гадаадын жуулчин ихээр ирэх болсноор жуулчны баазууд олноор байгуулагдан ажиллаж байна. Элсэн тасархай /Хөгнө тарна БЦГ/-г түшиглэн 11 иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулж, жилдээ /5-10-р сард/ нийт 68640 ор хоног борлуулж байна. Амрагч, аялагчид ихэвчлэн 1-2 хоногийн хугацаагаар жуулчны баазуудаар үйлчлүүлдэг байна. Ойролцоо амьдардаг нутгийн малчин иргэд аялагч жуулчдад морь, тэмээ унуулах, сүү цагаан идээ борлуулах, худалдаа арилжаа хийж, хүнсний бүтээгдэхүүн борлуулж, хоол зоогийн үйлчилгээ үзүүлдэг.

ГОЛ ЗАМ ДАГУУХ ЗОРИХ ГАЗАР

БУЛГАН-МӨРӨНГИЙН ЗАМ

Маршрут -1 Булган аймаг /Диваажингийн сүм/ -35км- Чачиртын гол/Ханжаргалант– 20 км – Төлүүгийн даваа – 20 км – Уран тогоо уул -60 км-  Уньтын рашаан – 20 км- Сэлэнгэ мөрөн -40 км-Бий булаг- 10 – Хөвсгөлийн зам орох/Рашаант-Тосонцэнгэл-Мөрөн/

Маршрут -2  Булган аймаг /Диваажингийн сүм/ -35км- Чачиртын гол/Ханжаргалант– 20 км Төлүүгийн даваа 80 км – Цагаан голын рашаан– 40 км- Хануйн рашаан – 10км – Шарга нуур -10 км – Шивээт улаан – 10 км-Хөвсгөлийн зам орох /Рашаант-Тосонцэнгэл-Мөрөн/

Маршрут -3 Булган аймаг /Диваажингийн сүм/ -35км- Чачиртын гол/Ханжаргалант– 20 км –Төлүүгийн даваа – 70 км- Хануйн рашаан – 10км – Шарга нуур -10 км – Шивээт улаан – 10 км-Архангайн замд орох /Цэцэрлэг-Эрдэнэмандал-Өндөр-Улаан-Тариат/

Маршрут -4 Булган аймаг /Диваажингийн сүм/  -35км- Чачиртын гол/Ханжаргалант– 20 км –Төлүүгийн даваа – 70 км- Хануйн рашаан– 10км – Шарга нуур -10 км – Шивээт улаан – 10 км-Хөвсгөлийн зам орох /Рашаант-Тосонцэнгэл-Мөрөн/

Маршрут -5 Булган аймаг /Диваажингийн сүм/  -35км- Чачиртын гол/Ханжаргалант– 20 км –Төлүүгийн даваа – 70 км- Хануйн рашаан – 10км – Шарга нуур -45 км – Хөвсгөлийн зам орох /Рашаант-Тосонцэнгэл-Мөрөн/

Маршрут -6 Булган аймаг /Диваажингийн сүм/  -35км- Чачиртын гол/Ханжаргалант– 20 км –Төлүүгийн даваа – 48 км- Сайхан сум – 30км – Хунт -40 км – Өлзийтийн зам орох /Дашинчилэн-Лүн-Улаанбаатар/

Маршрут -7 Булган аймаг /Диваажингийн сүм/  -35км- Чачиртын гол/Ханжаргалант– 20 км –Төлүүгийн даваа – 48 км- Сайхан сум – 30км – Хунт -55 км – Хайрханы зам орох /Рашаант-Тосонцэнгэл-Мөрөн/

МЯНГАНЫ ЗАМ

Маршрут-8. Улаанбаатар -137 км -Лүн – 42 км – Шороон бумбагар – 24 км – Чин толгой -25 км- Хар бух -103- Өгий нуурын замд орох /Өгий нуур -Цэцэрлэг/

Маршрут-9. Улаанбаатар -137 км -Лүн – 42 км – Шороон бумбагар – 24 км – Чин толгой -25 км- Хар бух -103- Өгий нуурын замд орох /Өгий нуур -Цэцэрлэг/ Мөн эндээс маршрут 15,16,17 чиглэлд шилжиж болно.

Маршрут-10. Улаанбаатар -137 км -Лүн – 42 км – Шороон бумбагар – 24 км – Чин толгой -25 км- Хар бух – 112 км – Өлзийт – 45 км-Хунт – км-46 км- Хайрхан -20 км- Шивээт улаан -10 км- Шарга нуур -10 км- Хануй -40 км- Цагаан гол -40 км- Хойд замд орох /Уньт-Мөрөн/

Маршрут-11. Улаанбаатар -137 км -Лүн – 42 км – Шороон бумбагар – 24 км – Чин толгой -25 км- Хар бух – 112 км – Өлзийт – 45 км-Хунт – км-46 км- Хайрханы замд орох /Хайрхан -Рашаант- Тосонцэнгэл- Мөрөн/

Маршрут 12. Улаанбаатар -137 км -Лүн – 42 км – Шороон бумбагар – 24 км – Чин толгой -25 км- Хар бух – 112 км – Өлзийт – 45 км-Хунт – км-75 км- Хойд замд орох /Уньт- Мөрөн/ Мөн эндээс маршрут 1,2,3,4,5,6,7 чиглэлүүдэд шилжиж болно.

Маршрут 13. Улаанбаатар -137 км -Лүн – 42 км – Шороон бумбагар – 24 км – Чин толгой -25 км- Хар бух – 90 км – Хишиг-Өндөр – 70 км-Хойд замд орох /Булган-Мөрөн/

Маршрут 14. Улаанбаатар -137 км -Лүн – 42 км – Шороон бумбагар – 24 км – Чин толгой -25 км- Хар бух – 80 км Урд чиглэлийн замд орох /Рашаант- Хар хорин/

БАРУУН /УРД/ ЧИГЛЭЛИЙН ЗАМ

Маршрут 15. Улаанбаатар -137 км -Лүн – 123 км -Рашаант -10 – Бичигт хад – 15 км- Хадагт хошуу -10 км-Эрдэнэ хамбын хийд – 8 км – Элсэн тасархай -20 км – Устын ам -40 км- Гурванбулаг -17 км- Мянганы замд орох /Өгий нуур -Цэцэрлэг / Мөн эндээс маршрут 9 чиглэлд шилжиж болно.

Маршрут 16. Улаанбаатар -137 км -Лүн – 123 км -Рашаант -10 – Бичигт хад – 13 км- Элсэн тасархай – 18 км- Эрдэнэ хамбын хийд -10 км-Хадагт хошуу -80 км- Дашинчилэн -3 км- Мянганы замд орох /Дашинчилэн- Улаанбаатар/ Мөн эндээс маршрут …  чиглэлд шилжиж болно.

Маршрут 17. Улаанбаатар -137 км -Лүн – 123 км -Рашаант -10 – Бичигт хад – 15 км- Хадагт хошуу -10 км-Эрдэнэ хамбын хийд – 8 км – Элсэн тасархай -1 км- Өвөрхангайн замд орох эсвэл Архангайн замд орох

ХОЙД /БАЙГАЛИЙН АЯЛАЛ/ ЧИГЛЭЛ

Маршрут -18 Улаанбаатар – Эрдэнэт -Хялганат- Хийдийн даваа -Хантай -Хутаг-Өндөр. Эндээс Булган- Мөрөнгийн чиглэлд шилжиж болно.

Маршрут -19 Улаанбаатар – Эрдэнэт -Сэлэнгэ- Тариахтайн даваа -Эг Тарвагатайн бэлчир- Харгал нуур -Тэшиг -Хутаг-Өндөр. Эндээс Булган- Мөрөнгийн чиглэлд шилжиж болно.

Маршрут -20 Улаанбаатар – Эрдэнэт -Хялганат- Тариахтайн даваа -Эг Тарвагатайн бэлчир- Харгал нуур -Тэшиг -Хутаг-Өндөр. Эндээс Булган- Мөрөнгийн чиглэлд шилжиж болно.

Маршрут -21 Улаанбаатар – Эрдэнэт -Сэлэнгэ- Тариахтайн даваа -Эг Тарвагатайн бэлчир- Харгал нуур -Тэшиг -Хутаг-Өндөр. Эндээс Булган- Мөрөнгийн чиглэлд шилжиж болно.

Маршрут -22 Улаанбаатар – Эрдэнэт -Эг Сэлэнгийн бэлчир -Сэлэнгэ-Тариахтайн даваа -Эг Тарвагатайн бэлчир- Харгал нуур -Тэшиг -Хутаг-Өндөр. Эндээс Булган- Мөрөнгийн чиглэлд шилжиж болно.

Маршрут -23 Улаанбаатар – Эрдэнэт -Булган  Хутаг-Өндөр- Харгал -Эг Тарвагатайн бэлчир-Тариахтайн даваа – – Сэлэнгэ – Эрдэнэт

 ЗУРГИЙН ЦОМОГ

 СУМДУУДЫН НУТАГ ДАХЬ ҮЗЭХ ЗҮЙЛС

Бага нуур

Цагаан олом

Халтарын буган чулуу

Хануй балигийн бэлчир

Балигийн хадны зураг

Бүүвэй баатарын хэрэм

Намдагын агуй

Шороон бумбагар

Чин толгой

Чингийн цагаан нуур

Борогчны элс

Баян нуур

Эг Сэлэнгийн бэлчир

Чачиртын гол /Ханжаргалант/

Төлүүгийн даваа

Өлгүүр хад

Цагаан өвгөн

Алтаатын гол

Диваажингийн сүм

Хатанбаатарын бунхан

Анхдагчдын өлгий нутгийн хаалга

Бодь мод

Ногоон морь

Бүрэг уул

Уян хулс

Элсэн манхан

Цогтын цагаан байшин

Чин толгой

Хар бух

Хульжийн халуун рашаан

Ёл хад

Ээж хад

Могод уул

Орхон гол

Наран тээг

Сээрийн хавцал

Сээрийн эхний буган чулуу

Сээрийн адгийн буган чулуу

Хадагт хошуу

Эрдэнэ хамбын хийд

Элсэн тасархай

Хийдийн ам

Бичигт хад

Тахилт нуур, шилүүтийн гол

Хунтын рашаан

Сайхан уул

Угалз хайрхан

Нарийн хүрэмт

Могойн шинэ ус

Өрөмийн адаг

Өрмийн цагаан нуур

Далхвандад

Сэлэнгэ мөрөн

Харгал нуур

Тарвагатайн гол

Эрэнгийн гол

Эгийн гол

Эг-Тарвагатайн бэлчир

Давааны ар

Буурал аав

Хилийн рашаан

Тавтын гол

Сэлэнгэ бааз

Сэлэнгэ мөрөн

Хялганат тосгон

Харандаа хад

Чулуутын ам

Галтайн гол

Бүрэнгийн нуруу

Буган чулуу

Дулаан хар уул

Уньтын рашаан

Уран тогоо

Сэлэнгэ мөрөн

Бий булаг

Намнан уул

Эгийн гол

Хантайн нуруу

Хангинахын шугуй

© Copyright - Булган аймаг | Аялал жуулчлалын холбоо